МОДОН ЖОРЛОН ШИНЭ ШАТАНД ГАРЛАА

Гэр хороолол, зуслангийн айлууд модон жорлонг хэрэглэсээр ирсэн. Модон жорлон байгалийн цаг уурт тохиромжгүй, хурдан өнгөө алддаг, үнэр шингэдэг, хорхой шавьж үүрлэж, бат бөх чанар нь хурдан алддаг билээ.

Модон жорлонгийн кабиныг оросоос бусад гадаадын улс орнуудад бараг хэрэглэхээ больсон бөгөөд түүний оронд сендвичен, төмрөн эсвэл хуванцар кабинуудыг өргөнөөр хэрэглэж байна.

Манай компани энэ оноос эхлэн сендвичен жорлонг гэр хороолол, зуслангийн айлуудад зориулан худалдаанд гаргаж эхэллээ. Сендвичен жорлон модон жорлонг бодвол хэдэн арав дахин бат бөх, дотор нь дулаахан, ус чийг, тоос шороо ордоггүй болно. Жорлон дотроо агааржуулагч, жорлонгийн суултуур, гэрэлтэй тул яг л боловсон 00-д байгаа юм шиг ая тухтай бие засах боломжтой болдог.   

Модон жорлонгийн суултуур

Угаалтуур

Шээлтүүр

Сендвичен жорлон битүү шалтай тул аюулгүй бие засах боломжийг олгохын сацуу жорлонд тавиур, шүүгээ, хогны сав байрлуулах боломжтой. 

Сендвичен жорлонг угааж цэвэрлэж болно. Кабиныг зориулалтын угаалтуур, шээтүүрээр тоноглож болно.